Орчин үеийн судлаачдын хүлээн зөвшөөрсөн эмчилгээний өндөр үр дүнтэй аргуудын нэг бол урлагийн сэтгэл засал юм. Энэхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Арт терапи” буюу Урлагийн сэтгэл заслын төв шинээр байгуулагдаж нээлтээ хийжээ. Төвийн тэргүүн нь Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбооны үүсгэн байгуулагч В.Бэрцэцэг юм. Тэрбээр "Урлагийн сэтгэл засал нь бүтээлч урлагийн хэлбэрүүдийг ашиглан хүний сэтгэл санаа, оюун ухаан, бие физиологийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх мэргэжлийн үйл явц юм. Энэхүү шинэ эмчилгээний аргаар сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд багасаж, урьдчилан сэргийлэх, цаашлаад эдийн засгийн хор хохирлыг ч багасгах ач холбогдолтой" гэв. 

Тус төвийнхөн Америк, Канад, Австрали зэрэг олон улсын урлагийн сэтгэл заслын холбоодтой хамтарч ажилладаг аж.

Сонирхуулахад 1950-иад оны үед Америк, Английн сэтгэл зүйчид урлагаар дамжуулж хүний далд ухамсартай шууд харилцаж анагааж болох юм байна гэдгийг олж нээжээ. Энэ бол зураг зурах, хөгжим тоглох, сонсох зэрэг тусгай хөтөлбөрүүдтэй мэдрэмжээр дамжуулан асуудлыг нь олон төрлийн аргуудаар ил гаргадаг арга юм.