Ардчилсан нам Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслөө эцсийн байдлаар боловсруулж, иргэд аж ахуйн нэгж, эрдэмтдийн саналыг тусган боловсруулж дууслаа. Энэхүү хуулийн төслийг тус намын дарга С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээн саналаа тусгахыг хүссэн байна.

Хэрэв энэ хууль батлагдвал урьдчилж хүүгийн төлбөр авахыг хориглосноор ипотекийн зээл авсан иргэд үнэлсэн төлбөрөөсөө ч их хүүгийн төлбөр төлдөг байдал үгүй болох юм. Мөн цалингийн зээлийн дээд хязгаар жилийн 18 хувь, тэтгэврийн зээлийн дээд хязгаар жилийн 12 хувь, бусад бүх төрлийн зээлийн дээд хязгаар жилийн 24 хувь болох ажээ.

Хуулийн дэлгэрэнгүйг ЭНДдарж сонирхоно уу.