Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөөгийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил дуусчээ.

Дээрх ажлын хүрээнд 408 у/м эгнээ тусгаарлах хашлага, 430 у/м авто замын хуучин хашлага шинэчлэлт, тэмдэг тэмдэглэгээ, 4800м2 тэгшилгээ болон хучилтыг бүрэн хийжээ. Үргэлжлүүлэн 170 м2 газарт явган хүний шинэ зам  болон хуучин явган замын шинэчлэлтийг хийх аж.  

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан тус замын ажлыг өнөөдөр шалгаж хөдөлгөөнийг нээх үүргийг өгсөн юм. Энэ үерээ Ж.Батбаясгалан хөдөлгөөний эрч буурсан үед шөнийн цагаар аюулгүй байдлыг бүрэн хангаж, үлдсэн  ажлуудыг дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болгов.