Тавдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө "Өргөө амаржих" эмнэлэгт 37 настай эмэгтэй Ч төрөхийн хүндрэлээс болж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тэрээр дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр төлөвлөгөөт хийсвэр хагалгаанд орох байжээ.

Талийгаачийн ар гэрийнхэн эмч нарын буруугаас болж амиа алдсан хэмээн гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Учир нь дусал залгаснаас хойш 2 цаг орхин явсан, эргэж тойроогүйн улмаас амь насаа алдсан хэмээн үзэж байгаа аж. Мөн нас нас барснаас нь хойш гэр бүлийн хүмүүсийг нь дуудсан боловч эрчимт эмчилгээтэй гэж эмнэлэгийн үүдэнд цаг орчим хүлээлгэжээ.

Харин эмнэлгийн зүгээс ар гэрийнхэнд нь амь насаа алдсан Ч бүсгүйн ховор төрлийн цусны өвчтэй хэмээн тайлбарлажээ. 

Талийгаач 10-4 насны 3 хүүхэдтэй бөгөөд эмнэлэгт очихдоо онцын хүнд зовиургүй байсан аж.

Энэ асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.