Та галерейд уран зураг үзэж байхдаа нүцгэн алхах талаар бодож үзсэн үү. Тэгвэл ийм боломжтой болжээ. Парис дахь "Palais de Tokyo" хэмээх галерей ийм нэгэн өвөрмөц үйл ажиллагааг эхлүүлсэн байна. 

Энд ирсэн хэн бүхэн хувцасаа тайлаад уран зургуудыг үзэж сонирхох боломжтой гэнэ. Нүцгэн үзэгчдийн нэг "Le Parisien" сонинд өгсөн ярилцлагадаа "Галерейд уур амьсгал маш сайхан байсан, эхний үед заримд нь ичгэвтэр санагдсан ч нүцгэн байх нь таныг урлагийн бүтээлийг өөр өөрөөр мэдрэх боломжийг олгодог" хэмээн ярьжээ. 

Франц 2,6 сая байгалиараа байхыг хүсэгчид буюу нүцгэн явдаг хүмүүс бий гэнэ. Тэдэнд зориулсан үйлчилгээ шинэ төрлийн бизнес болсон байна.