“Уолт Дисней” компанийн эртний бүтээлүүдийн нэгийг Японоос олсон бөгөөд 70 жилийн өмнө бүтээсэн богино хэмжээний уг хүүхэлдэйн кино нь алдагдсан байсан долоон киноны нэг ажээ.

“Азтай туулай Освалд”-ын тухай хоёр минутын хүүхэлдэйн кино нь Микки хулганы туршилтын дүр юм. Уг киног эдүгээ 84 настай Ясуши Ватанабэ өсвөр насны хүү байхдаа 500 иениэр/одоогийн мөнгөн дүнгээр 3.45 паунд/худалдан авч байжээ.

Энэхүү хүүхэлдэйн кино нь Я.Ватанабегийн хувийн цуглуулгад 70 жилийн турш хадгалагдаж байсан байна.“Уолт Дисней” компанийн үүсгэн байгуулагч Уолт Дисней болон Уб Иверкс нар “Азтай туулай Освалд” киног 1927 онд бүтээсэн бөгөөд энэ нь “Disney Studios” компанийн цуврал кинонуудын анхны дүр юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC.com