Улсын Онцгой комиссын шийдвэрээр аймгууд иргэдээ Улаанбаатар хотоос татан авах ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 27-ны 00:00 цагаас тодорхойгүй хугацаагаар зогсоохоор боллоо.

Энэ талаарх Улсын Онцгой комиссоос өнөөдөр аймаг, нийслэлийн Онцгой комисс, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн  албан бичигт:

"Аймаг, орон нутгаас Улаанбаатар хотод ирээд хязгаарлалтын дэглэмд орсон иргэдийг буцаах ажлыг энэ сарын 00:00 цагаас эхлэн зогсоохыг үүрэг болгож байна" гэжээ.