Улсын онцгой комиссын 22 дугаар хуралдаан боллоо.

УОК-ын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар энэ сарын 31-нд дуусгавар болж буй Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгахыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.


Хөл хориог дахин нэг сараар сунгахтай холбоотой дээрх саналыг энэ сарын 27-нд Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.