УОК өнөөдөр 14:00 цагаас хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан "Энэ сарын 23-наас Шар түвшинд шилжинэ. Ингэснээр шаардлагатай үед хэсэгчилсэн хязгаарлалтыг зарим голомтолсон газарт тогтоохоос бусад тохиолдолд ААН, байгууллага, иргэний үйл ажиллагаа хэвийн явагдана. Түвшин бүрт ААН-ын баримтлах дэглэмийг тодорхой зааж өгсөн.

УОК, эрүүл мэндийн байгууллагаас халдварын тархалт, эрсдэлийн үнэлгээнд суурилан ямар түвшинд шилжиж байгааг тухай бшрт нь зарлана. Түвшин бүрт иргэн, ААН юуг хийж болох, болохгүйг тодорхой тусгасан учир эргэлзэж, тээнэгэлзэх асуудал үүсэхгүй. Хариуцлагатай байж, дэглэмээ сахих асуудал хамгийн чухал. Ингэснээр бүх ажил хэвийн явагдана.

Шинжилгээний дүнд халдварыг хумьж, иргэдээ вакцинжуулж эхэлснээр танхимын сургалтыг үе шаттай нээхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай. Анги танхим, дотуур байр, халдваргүйжүүлэлт гэх мэт. Эдгээрийг 14 хоногийн хугацаанд нарийн зохион байгуулна.

Улмаас гуравдугаар сарын 10-наас үе шаттайгаар сургууль, цэцэрлэг, сургалтын байгууллагууд, их дээд сургуулийн бүх шатны ажлууд зохион байгуулагдана" хэмээн мэдээллээ.