Эх орондоо ирэх хүсэлт гаргасн гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж, олшруулах, тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр Улсын онцгой комисс ажиллаж буй талаараа өчигдөр мэдээлсэн.Энэ хүрээнд долдугаар сард иргэдээ авчрах тусгай үүргийн нислэгийг нэмэгдүүлжээ. 

Тодруулбал, долдугаар сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж Австрали руу нэг, БНСУ руу шууд нэг, БНСУ руу транзит нислэг нэгийг тус бүр үйлдэж, 690 иргэнээ нэмэлтээр татахаар шийдвэрлэжээ. Ингэснээр долдугаар сард нийт 15 удаагийн нислэгээр 3400 иргэн эх оронд ирэх аж.


Долдугаар сард үйлдсэн нислэгүүд:

  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн нислэг
  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар 
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар 
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар 
  • 7 сарын 15-нд Сөүл нислэг үйлдэж, транзит зорчигчдыг авчирсан.


Долдугаар сард үйлдэх нислэгүүд:

  • 7 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 26-нд Франкфурт хотууд руу тус тус нислэг үйлдэнэ.
  • Австрали руу нэг
  • БНСУ руу шууд нэг
  • БНСУ руу транзит нэг нислэг тус тус үйлдэнэ.