Улсын онцгой комиссийн 16 дугаар хуралдаан болж зарим шийдвэрүүд гарсан талаар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

Амны хаалтаа зүүх аянг зохион байгуулах үүрэг чиглэл өгөх шийдвэр хурлаар гарлаа. Тогтоолд амны хаалтаа зүүх аяныг амны хаалт зүүх аяныг маргаашаас эхлэн тавдугаар сарын 31-нийг дуустал улс даяар өрнүүлнэ. Аяныг аймаг орон нутгийн засаг дарга нарт хариуцуулж байна. Иргэдээ аль болох амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна. Таны аюулгүй байдалд таны гарт шүү.  Өөртөө ч өрөөлд тавих шаардлагаа өндөрсгөе.

Даваа гарагаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон. Энэхүү шийдвэрийг нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжүүлэх тул аймаг, сумдын Засаг дарга нар шийдвэр гаргаж, хөдөлгөөнийг ийнхүү хязгаарлана.