Нэгдүгээр 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. 


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 26-31 градус,  Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор өдөртөө 19-23 градус, Алтай өвөр говиор өдөртөө 7-12 градус, бусад нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэлээр өдөртөө 10-15 градус, бусад нутгаар өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дарьгангын тал болон Хэрлэн голын хөндийгөөр өдөртөө 14-19 градус, бусад нутгаар өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар өдөртөө 7-12 градус,  бусад нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.