Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 

Өнөөдөр, маргаашдаа зүүн аймгуудын нутгаар хүйтэн, явган шуургатай байна. 

2019 оны 12 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 15-20 градус, Монгол-Aлтай, Хангайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор өдөртөө 15-20 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 8-13 градус, бусад нутгаар өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд   6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч явган шуурга шуурна. Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 17-22 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө нутгийн баруун хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, зүүн хэсгээр 4-9 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна.


Эх сурвалж: ЦУОШГ