26, 27-нд ихэнх нутгаар дулаарч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Дөрөвдүгээр сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи: Баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Өдөртөө Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 16-18 градус дулаан байна.