Өнөөдрөөс эхэлж нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Энэ өдрүүдэд хамгийн хүйтэн нь Увс нуур, Идэр, Тэс, Завхан гол орчим гэжээ. Энэ газарт шөнөдөө 40-45 градус хүрч байна.

Харин говийн аймгуудын нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө  14-19 градус хүйтэн байна.

Өнөөдөр Улаанбаатарт -18, шөнөдөө -26 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.