Хонконгод нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаан хүрээгээ тэлэн өргөжиж буйтай холбогдуулан Хонконгийн олон улсын нисэх буудал нислэг хүлээн авах боломжгүй болж түр хугацаагаар хааж буйгаа өнөөдөр зарласан байна. 

Энэ тухай тус нисэх буудал 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Хонконг чиглэлийн ОМ2971 аяллын нислэг хуваарьт цагийн дагуу Улаанбаатар хотоос хөөрснөөс хойш 3 цаг 25 минутын дараа манай компанид мэдэгдсэн. 

Иймд ОМ2971 аяллын нислэг зэргэлдээх Гуанжоу хотод 17:52 цагт газардаж, түлш болон хоолны үйлчилгээ аван 20:15 цагт Улаанбаатарын чиглэлд хөөрч, 23:55 цагт "Чингис Хаан" нисэх буудалд буухаар төлөвлөж байна.

Эх сурвалж: МИАТ