Хүүхдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг олгох “Хүүхдийн жолоодлогын сургалт” өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. Porsche Улаанбаатар төв, Замын Цагдаагийн Алба, “Петровис” ХХК хамтран зохион байгуулж буй тус сургалтад 6-7 насны хүүхдүүд хамрагдах боломжтой бөгөөд тоглоом хэлбэрээр замын хөдөлгөөний дүрэм зааж, Сертификат олгох юм байна.