Ойрын хоногуудад өдөртөө хүйтний эрч сулавтар байна. 


2019 оны 12 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгороор өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө ,Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 8-13 градус, бусад нутгаар өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бүх нутгаар 7-12 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус хүйтэн байна.