МОСКВА. /TASS/. Өнөөдөр оросуудын Үндэсний эв нэгдлийн өдөр тохиож байна.

Уг өдөрт зориулсан баяр ёслолын арга хэмжээг ОХУ-ын олон хотод зохион байгуулахаас гадна тус улсын нийслэл Москва хотын төвд “Бид хамтдаа!” жагсаал цуглаан болно. Түүнчлэн шинжлэх ухааны болон урлагийн нэрт зүтгэлтнүүдэд, Орос улстай найрамдлыг бэхжүүлэх, соёлын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Кремльд төрийн шагнал гардуулдаг уламжлалтай. ОХУ-ын төрийн тэргүүн мөн Москва хот дахь Мининий болон Пожарскийн хөшөөнд цэцэг өргөнө.

Үндэсний эв нэгдлийн өдрийг Оросын түүхэн дэх хамгийн эмгэнэлт үеүдийн нэг болох Самуун цаг үе дууссантай холбоотой бараг 400 жилийн өмнөх үйл явдлын дурсгалд зориулж, 14 жилийн өмнөөс тэмдэглэдэг болсон байна.

1612 оны 11 дүгээр сарын 4-нд ван Дмитрий Пожарский тэргүүтэй Нижний Новгород хотын цэргүүд Хятад-хотод дайран орж, Москва хотоос Польшийн эзлэн түрэмгийлэгчдийг хөөн гаргасан нь үймээн самууны цаг үеийг эргүүлсэн бөгөөд хожим нь орон даяар эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөгджээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг