Тавдугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. 

Салхи: Баруун аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Хэнтэйн уулс, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсч 16-18 градус дулаан байна.