Өнөө, маргаашдаа төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна.

Тавдугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. 

Салхи: Зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, Халх голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.