Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 31-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна. 

Гуравдугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 3-8 градус дулаан,  Алтайн өвөр говиор өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө  зарим  газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 4-9 градус, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 0-5 градус, бусад нутгаар өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Өдөртөө 1-6 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 3-5 градус дулаан байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 8-13 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0 градус орчим байна.