Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх тул замд халтиргаа гулгаатай байгааг анхааруулж байна.

2020 оны 11 дүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно.

Салхи:  Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 11-16 градус, бусад нутгаар өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна.


2020 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 27-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. 

Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутгийн цас багатай газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.