Гуравдугаар сарын 26-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:  

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 3-8 градус хүйтэн байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 6-11 градус, бусад нутгаар өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.  

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн байна.  

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 0-2 градус дулаан байна.  

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.