Өнөөдөр дэлхийн усны өдөр. Энэ жилийн сэдэв нь “Ус ба Уур амьсгалын өөрчлөлт”  юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс болж, дэлхийн олон бүс нутаг, улс орон, голын сав газарт усны асуудал үлэмж хүндэрч байгаа тул яаралтай хариу арга хэмжээ авах, оновчтой, үр дүнтэй шийдлүүдийг хүлээж байна.

Тухайлбал өнгөрсөн 10 жилд Гималайн нуруу мөстлөг 60 шахам хувиар багасаж , Андын нурууных бараг алга болжээ. 

Дэлхийн цэнгэг усны нөөцийн 50 гаруй хувь нь өндөр уулын бүсийн хайлсан цас мөсний урсацаас бүрддэг. Гэвч дэлхийн дулаарлын улмаас ирээдүйд голын сав газруудын усны тэнцэл алдагдаж, сав газар улам хуурайших хандлагатай байгааг эрдэмтэд сануулсаар байна.