Энэ өдөр амьд байгалийн амьдрал сэргэж, амьтад ичээнээсээ гардаг гэдэг.

Монголчууд бидний дунд дэлгэрсэн бурхны шашны ухааны нэг нь зурхайн ухаан юм. Зурхайн ухаанаар Монгол оронд тохиодог цаг улирлуудыг ерөнхийд нь дөрвөн улиралд хуваахаас гадна, бага хорин дөрвөн улирал гэж хуваадаг.

Ханш нээх гэдэг нь энэхүү хорин дөрвөн бага улирлын нэг буюу хаврын нэгэн улирлыг хэлж байгаа юм. Хаврын улиралд хаврын амьсгал орох, хур усны улирал эхлэх, ханш нээх зэрэг багтана. 

Ханш нээх өдөр нь тусгайлан зан үйл үйлддэг онцгой өдөр биш юм. Ерөөсөө цэцэг ногоо ургадаг сайхан улирал нь эхэлж байгаа гэсэн үг.

Хятадын Хан Ши гэдэг хаан энэ улиралд газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байсан учраас тэр хааны нэрээр нэрлэх болсон юм . Энэ өдөр нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 4-ны өдөр тохиодог.

Хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог учраас урин цагийн эхлэл нь ханш нээх өдөр юм. Тиймээс манай ард түмэн дэлгэрч дээшлэх өдөр гэж билгэшээдэг.

Ханш нээх өдрөөр гэртээ сан, утлага уугиулж, хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлж болно.
Үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс ч гэсэн бүтэх нигууртай. Энэ өдөр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, газар тариаландаа бэлтгэх үйлд яриа байхгүй тохиромжтой.

Сүсэгтэн олон бүрлээчдийнхээ газрыг эргэж, тэдэндээ зориулж буян ном хуруулж, хүн амьтан баярлуулах зэрэг үйлийг үйлддэг байна.

Энэ өдөр Дүйчин өдөр шиг тусгайлан унших тарни, ном байдаггүй. Харин байгаль дэлхийдээ идээ ундааныхаа дээжийг өргөж болно.