“Бурхан багшийн эцэг эхийн ачийг хариулсан Дүйчэн” өдөр нь Билгийн тооллын Намрын сүүл сарын 22-ны өдөр тохиодог билээ. Эцэг эхийн ачийг хариулах дүйчэн өдөр энэ өнөөдөр тохиож байна. 

Эрдэнэт хүний биеийг хайрласан эцэг, эхийн цаглашгүй их ачийг санах энэхүү дүйчэн өдрийг Бурханы шашинт улс орнууд онцгойлон тэмдэглэдэг. Бурхан багшийн “Эцэг эхийн ачлалыг хэрхэн хариулах тухай гэгээн сургаал”-д эцэг эхийн асрал хайр агуу бөгөөд нэгэн насанд хариулахад бэрх, ачлалыг хариулахад эс хичээсний гэм хүнд болохыг хүмүүн төрөлхтөнд сайтар ойлгуулахын тухайд номложээ.

Монголчууд эртнээс эцэг эх, ахас дээдсээ өргөн хүндэлж, хайрлан энэрэх ёс уламжлалыг үеэс үед сахин хүндэтгэж, үр хойчдоо уламжлуулан өвлүүлж иржээ. Энэ өдөр эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, сэтгэлийг нь баясгаж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг байна.

Бурхан багшийн эцэг эхийн ачийг хариулсан Дүйчэн ӨДӨР”-ийг тэмдэглэх хөтөлбөр

06:30-08.00     Сүсэгтэн олонд зориулж нэг өдрийн сахил хүртээнэ

08:00-17:00  “Бурхан багшийн чого” хурал ном Гандан дуганд хурна

08:00-17:00     “Дэмчогийн чого” хурал ном Очирдарь бурханы дуганд хурна

12:00-12.20     “Бурхан багшийн эцэг эхийн ачийг хариулсан Дүйчэн өдөр”-ийн номын айлдварыг МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн, Их хамба лам, гавж Д.Чойжамц айлдана 

12:20-12.40 “Эх болсон зургаан зүйл хамаг амьтан” хэмээхүйн утга учрын           талаар МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам, Азийн Буддистуудын энхтайвны бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Бямбажав айлдана

12:40-13.00     “Эцэг эхийн ачийг хариулах” тухай МБШТ Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн багш, Лхаарамба, Монгол багш Д.Жавзандорж айлдана. 

19:00-06:00    Дарь эхийн магтаал хурж хонох буян номын үйл ажиллагаа.МБШТөв Гандантэгчэнлин хийд.Гунгаачойлин дацан.