Өнөөдөр Замын цагдаагийн газраас зохион байгуулж буй “Хичээх өдөр”. Энэ өдөр Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоож, цагдаа, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын албанаас дуут дохио өгч зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх юм. 

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийг сурталчлах, хяналт тавих мөн осолд холбогдол бүхий эвдэрч хэмхэрсэн тээврийн хэрэгслийн цувааг тодорхой маршрутаар явуулж иргэдэд ослын хор уршгийг сэрэмжлүүлнэ.

Мөн аймаг, орон нутаг, дүүргүүд дэх Засаг Даргын Тамгын Газрын ажлын албаны ажилтан, алба хаагчид, их, дээд сургуулийн оюутан залуус гудамж замд хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцох талаар уриалж жагсах юм