Өнөөдөр биткойн авах эсвэл зарах цаг мөн үү гэдэг асуултанд хариулт өгөхийн өмнө биткойны үнэ тэг болох боломжтой юу гэдэгт хариулт өгье. Дараахи гурван тохиолдолд байж болох юм.


1. Эхнийх нь аймаар  дайн дажин, байгалийн гамшгийн улмаас   дэлхий даяараа нэгэн зэрэг интернет, цахилгаан эрчим хүч тасрах (манай нэг блокчэйний программч дүү хүүгийн хэлэх дуртай үг)болоод 20, 21-р зуунуудад хүн төрөлхтний  бий болгосон бүх ололт амжилтууд устах. Мэдээж ийм үед биткойны үнийн тухай  бодож суух “үхэр” шиг тэнэг хүн  олдохгүй байх. Бүгд л үхчихнэ биз дээ.  


2. Квант компьютер гарч ирэн хакердаж биткойн болоод бусад бүх блокчэйнүүдэд хүмүүсийн итгэх итгэлийг үгүй хийх. Энэ хувилбар эхний хувилбартай бараг адилхан юм. Хэрэв биткойны криптограф хакердуулж л байгаа юм чинь одоо нууцлалаараа түүнээс дор байгаа бусад бүх системүүд хакердуулж новш болно гэсэн үг юм. Таны банк, зээлийн карт гээд өөр юу нууц байж болох бүх зүйл хакердуулна... Бүр цөмийн зэвсгийн код, арми цэргийн нууцууд гээд өөр юу байж болох бүгд... Хэрэв 21-р зуунд ингээд квантын компьютер гараад байгаа бүх системийн нууцлалыг эвдэх юм бол хүн төрөлхтөн  биткойны үнэ тэг болохоос хавьгүй аймшигтай, том   асуудалтай тулгарсан байна гэсэн үг юм. 


3. Шинэ технологи гарч ирэн биткойныг хэрэггүй болгох. Бүх юмыг боломжтой  гэж үзээд бодоход түүнийг орлох юу байж таарах вэ? Үүний хариуг бодож ч чадахгүй байгаа хэдий ч ирэх лав 50 жилд бэлэн мөнгөөр харьцдаггүй нийгэм гарах байх. Харин Биткойныг хэрэглэхгүй болно гэвэл ерөөсөө ямар ч мөнгө хэрэглэдэггүй болохтой адилхан. 


Миний биткойныг авах зарахтай холбоотой баримталдаг хоёр л  зарчим байгаа, түүнийг та бүхэн ашиглаж болох байх.

1. Биткойн авах цаг мөн үү гэдэгт өгөх миний хариу бол таныг байнга тогтмол хэмжээний мөнгөнд биткойныг авч сур гэж зөвлөмөөр байна. Ж: сар бүр 100 долларт аваад л бай. Ингэвэл биткойны тухайн үеийн үнэ танд хамаагүй болж биткойн таны зарцуулдаг доллараар дундчилагддаг.


2. Биткойноо зарах цаг мөн үү гэдэг асуултын тухайд байгаа биткойноо 5 болон түүнээс дээш хугацаагаар ходл хийж бай. Миний мэддэг түүхээс үзэхэд биткойноо 5 ба түүнээс дээш жилээр ходл хийж чадсан хүн маш их мөнгөтэй болсон байдаг. Би үргэлж өөрөөс зөвлөгөө авч байгаа үйлчлүүлэгчдэдээ биткойны өнгөрсөн хугацаанд хүрсэн төвшин түүний ирээдүйн төвшний талаар юу ч хэлж чадахгүй гэдэг. Тиймээс ч дээр дурдсан 3 шалтгаанаар биткойны үнэ тэг болтлоо уначихгүй л юм бол ходл хийх нь гайгүй стратеги юм.


Эх сурвалж Криптодоогтер