2020 оны 10 дугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи: Өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. 

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 градус дулаан байна. 

2020 оны 10 дугаар сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 15-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 18-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.