Хоёрдугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 9-14 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Эг-Үүр,  Ерөө голын хөндийгөөр өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 9-14 градус хүйтэн, 1-6 градус дулаан,  бусад нутгаар өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 3-5 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 0-2 градус хүйтэн байна. 


2020 оны хоёрдугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 11-нд Увс, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. 

Салхи 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-13-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө  2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.