НӨАТ-ын урамшууллын 2019 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2019.12.15/ “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэд 2019 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан, азтан болох боломжтой юм.

Супер шагнал 50 сая төгрөгөөс эхлэх бөгөөд тухайн сарын супер сугалааны азтан тодроогүй бол дараагийн сарын урамшууллын хэмжээг 10 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зарчмаар супер сугалааны хонжворыг олгодог билээ.