Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна.


2019 оны 11 дүгээр  сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их Нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Өдөртөө цас орохгүй. Өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэлээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд  6-11 метр, нутгийн хойд хэсгээр секундэд секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтэрч нутгийн хойд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өмнөд хэсгээр 2-7 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр.  Өдөртөө 6-8 градус дулаан байна.                                                                        

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 7-12 градус дулаан, нутгийн хойд хэсгээр өдөртөө 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 градус дулаан байна