Улсын онцгой комиссоос нөөцийн махыг худалдаанд гаргах шийдвэр гаргалаа. Нийслэлийг иргэдийн хэрэглээг тооцож 4 сарын дараа буюу 7 дугаар сард шинэ мах гартал нөөцийн махны тогтвортой нийлүүлэлтийг хангах аж.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан: “Шинэ коронавирусийн тархалт эгзэгтэй байдалд шилжиж байна. Монгол Улс 3-4 дүгээр сард дотоодын хэрэгцээгээ хангах шаардлагатай байна. Одоогоор махны 12 мянган тонн нөөц байна. Махны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд өдөрт 100 тонн нөөцийн мах хэрэглэх боломжтой. Өнгөрсөн 2019 онд 60-70 тонн мах нийлүүлж байв. Мах бэлтгэн нийлүүлэх 60 гаруй аж ахуйн нэгж 12 мянган тонн махыг экспортлохоор бэлдсэн байсан нь  чанарын шаардлага хангаагүй болохоор дотоодын зах зээлд борлуулахаар болсон