Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой Комиссын хуралдааны шийдвэр, ЗТХЯ-ны тушаалын дагуу энэ сарын 22-27-ныг хүртэлх өдрүүдийн Орон нутгийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо.


Дараах чиглэлүүдийн зорчигчийн галт тэрэг аялахгүй.


Дээрх өдрүүдэд галт тэргээр зорчихоор тасалбар худалдан авсан бол төлбөрийг шимтгэлгүй буцаан олгоно.

Харин хоёрдугаар сарын 23, 25-ны Улаанбаатар-Эрхүү чиглэлийн, хоёрдугаар сарын 24, 25-ны Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу аялна. 

Гэхдээ Зүүнхараа, Дархан өртөөнд зорчигч буулгаж суулгахгүй. Зөвхөн Сүхбаатар өртөөнөөс суух болон Сүхбаатар өртөөнд буух тасалбартай зорчигчийг тээвэрлэнэ гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдэгдлээ.