Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орж, 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. 

2020 оны 10 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаарөдөртөө 0-5 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 градус дулаан байна. 


2020 оны 10 дугаар сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 14-нд зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 17-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.