Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.


2020 оны 08 дугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. 

Салхи: Говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. У

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 градус дулаан байна.