Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсгээр их бороо орно. 


2020 оны 07 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутаг болон Дарьгангангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 26-28 градус дулаан байна.


2020 оны 8 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Наймдугаар сарын 01-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 1, 2-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.