Гуравдугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 7-12 градус, Хангайн уулархаг нутаг болон Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 2-7 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 2 градус дулаанааас 3 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 0-5 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 5-7 градус дулаан байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр хүрч, шороон шуурга шуурна. Өдөртөө бүх нутгаар 2-7 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна.