2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Увс нуурын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 15-20 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна. 


2021 оны 02 дугаар сарын 06-наас 02  дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шууна. Салхи 6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 9-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Энэ сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.