2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн цаг агаарын мэдээ: 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна. 


2021 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи 30, 31-нд нутгийн зарим газраар, 2-р сарын 1, 2-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр  хүйтний эрч бага зэрэг чангарч Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.