Нэгдүгээр сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр өдөртөө  17-22 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор өдөртөө 7-12 градус, бусад нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгороор өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэлээр өдөртөө 7-12 градус, бусад нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 16-21 градус, бусад нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө үүлшиж,  нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар өдөртөө 5-10 градус, бусад нутгаар өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна. 


2020 оны 1 дүгээр сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи 16,18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.