УИХ-ын чуулганы хуралдаанд эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг салбарын сайд болон холбогдох албан тушаалтнууд танилцуулсан билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шийдвэрийг хувь хүнийхээ хувьд зөв зүйтэй алхам гэж бодож байгаа. Эрчим хүч хэрэглэдэг Монголын ард түмэн энэ шийдвэрийг талархалтай хүлээж авсан. Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамная гэдэг уриалга сошиалд түгэж байна. УИХ-ын гишүүд бид үүнийг дэмжиж, манлайлал үзүүлэх ёстой. Саяхан хэд хоногийн өмнө Ерөнхий сайдад ажил танилцуулахаар албан өрөөнд нь ортол “Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамнана аа” гэчихсэн арын өрөөнийхөө нэмэлт халаагуурыг салгасан байсан. Өрөө нь нэлээн хүйтэн. Жаахан суухад жиндэх маягтай өрөөнд Ерөнхий сайд маань ажиллаж байна билээ. Бид бүгд эрчим хүчээ гамнах шаардлагатай байна” хэмээн ярьсан юм.

Цагтаа тангараг тасрах дээрээ тулж, нэгнийгээ хулгайч, казиночин гэж ширүүн тулж байсан тэд ийнхүү нэгэндээ "хайр зарласныг" шог зураач С.Цогтбаяр ийнхүү ёгтлон ийнхүү буулгажээ.