2020 он гарснаар улсын хэмжээнд Булган, Дорнод, Сэлэнгэ аймгуудад ой, хээрийн 9 удаагийн түймэр гарч бүрэн унтраасан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ой хээрийн түймэргүй байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдэгдэж байна.

Хуурайшилт ихсэж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс иргэдийн ойд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Хуурайшилтын зэрэг 2020.03.31-ний 16.00 цагийн байдлаар:

Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт: Хөвсгөл аймгийн Тариалан, Архангай аймгийн Цэцэрлэг, Булган аймгийн Булган, Могод, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баруунхараа, Зүүнхараа, Дархан-Уул аймаг, Хэнтий аймгийн Өндөрхаан, Баян-Овоо, Дадал, Биндэр, Өмнөдэлгэр, Дархан, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Баян-Уул, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Баяндэлгэр Улаанбаатар орчмын бүс нутаг хамрагдаж байна.