Шинэ коронавирусын халдвар авсан нь батлагдсан хүмүүсийн тоо өнөөдрийн 17.00 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд 7894 болжээ. Тэдгээрээс 170 хүн нас барж, 131 хүн эдгэрсэн байна.

Халдварын тохиолдол нийт 20 улсад бүртгэгджээ. Манай улсад бүртгэгдээгүй.

Өнөө өглөөний 11.00 цагийн байдлаар коронавирусын халдварын 6065 тохиолдол бүртгэгдэж, 132 хүн нас барсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, зургаан цагийн хугацаанд халдвар авсан хүний тоо 1829-өөр нэмэгдэж, нэг хүн нас барсан байна.

Иймд хурдацтай тархаж буй тус халдвараас сэргийлж, тогтмол амны хаалт зүүж, гараа савандаж угааж, аль болох олон нийтийн газраас явахгүй байхыг зөвлөж байна.



Эх сурвалж: Эрүүл мэндийн яам