2017 оны 9 дүгээр сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 24.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргалаа.

Тус санхүүжилтээс Монголбанк 258 зээлдэгчийн 15.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 133 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгоод байна.

Наймдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс найман хувиар илүү дүн болов. Энэ хугацаанд банкууд 827 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Нийт зээлийн үлдэгдлийн 95.3 хувь нь хэвийн, 2.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл буй аж.