Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд нийт 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,676 иргэнд олгожээ.

Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 191.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,768 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 118.1 тэрбум төгрөгийг 1,908 иргэнд олгоод байна.

Ийнхүү 2013 оноос хэрэгжиж буй ипотект шинээр хамрагдсан иргэдийн тоо 70 мянга руу ойртлоо.

Ипотекийн хөтөлбөр нь Монголбанкнаас эх үүсвэрийг олгоод, олгосон эх үүсвэр нь эргээд МИК-ийн үнэт цаасжуулалтаар дамжаад Монголбанкинд хуримтлагддаг. Тэгэхээр банкуудын зээл олгож байгаа шалгуур, МИК-ийн худалдан авч байгаа зээлдээ тавих шалгуур нь сайн байснаар энэ хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжлэх юм.