Манай улсын төмсний нийт хэрэгцээ жилдээ 180 мянган тонн гэсэн тооцоо бий.Өнгөрсөн жилийн хувьд төмсний хэрэглээгээ монголчууд 100 хувь хангаад зогсохгүй гадны орон руу экспортложээ. Тухайлбал ОХУ руу 1000 тонн төмсгаргасан байна. Экспортлох эрхийг эрхийг таван компани авсан бөгөөд цаашид эдгээр компаны тоо нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Мөн засгийн газрын дэмжлэгтэйгээрэнэ намраас эхлэн Япон улс руу төмс экспортлохоор болсон юм. Энэ ажлын хүрээнд Япон руу хоёр удаа дээж явуулсан бөгөөд Японы шаардлагад тэнцсэн байна.