Оддын дайны фэнүүдээ бүрэн хэмжээний трэйлер чинь гарахад долоо хүрэхгүй хоног үлдлээ. Гайхшруулаад үлдээсэн олон асуултад The Last Jedi хариулт өгнө гэж олон сая хүн найдаж байгаа. Гэвч эцсийн эцэст бизнес л болсон хойно бүгдийг нь хариулаад тавих юу л бол. The Last Jedi бол Оддын дайны сүүлийн ангийн хоёрдугаар хэсэг гэдгийг мартаж болохгүй. Сүүлийн хэсэг нь 2019 онд гарна. 

Тэр болтол энэ долоо хоногт гарсан шинэ трэйлерүүдийг үзээрэй. 

7 Days in Entebbe

Энэхүү киног дөрвөн этгээд 1976 онд онгоц барьцаалж Уганда улсын Энтеббе хотод буулгасан тухай бодит үйл явдлаас сэдэвлэн хийжээ. Энэхүү кинонд барьцаалагдсан хүмүүсийг хэрхэн аварч, террористуудыг үгүй хийсэн талаар өгүүлэх болно. Кино ирэх оны гуравдугаар сарын 16-нд нээлтээ хийх аж.  

Jurassic World: Fallen Kingdom

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд маш олон тизер трэйлер гарсаны дунд Jurassic World: Fallen Kingdom киноны бүрэн хэмжээний трэйлер гарсан нь сэтгэл амирлав. Крис Пратт эргэн ирнэ. Энэ удаад хүмүүст биш, үлэг гүрвэлүүдэд тусламж хэрэгтэй болжээ. Гэхдээ аврах ажиллагаа буруу тийш хазайхыг хүний зөн билгээрээ мэдэж байна. Бидний анхны Юрийн галавын аялал биш дээ. Кино ирэх оны зургадугаар сарын 22-нд нээлтээ хийнэ.

 

Pacific Rim: Uprising Tokyo

Цуврал гэснээс Pacific Rim киноны цуврал Uprising Tokyo ирэх оны гуравдугаар сарын 23-нд нээлтээ хийнэ. Өмнөхөөс ялгарах зүйлгүй дээ. Аймшигтай мангаснуудын эсрэг хүнээр удирдуулсан роботууд тэмцэнэ. Трэйлерийг үзээд дүгнэлтээ хийнэ биз ээ. 

Please Stand By

Өөр төрлийн кино хүлээж байсан уу. Тэгвэл Please Stand By кинонд мангас, муу залуу, хар талын аль нь ч байхгүй. Энэ бол аутизмтай Уэнди охин гэрээсээ зугтаж кино зохиолын тэмцээнд бүтээлээ сорихоор явж буй тухай түүх. Кино ирэх сарын 26-нд нээлтээ хийнэ.

Star Wars: The Last Jedi

Star Wars-ын дараагийн анги гарах мөч нэгэнт ойртжээ. Гэхдээ доорх нь олон улсын трэйлер шүү, бүрэн хэмжээний трэйлер нь гарахад долоо хүрэхгүй өдөр үлдлээ дээ.  

Midnight Sun

Ирэх гуравдугаар сард Шварценнегерийн драм Midnight Sun кинотеатруудаар гарна. Гэхдээ Арнолд биш, түүний хүү Патрик тоглосон. Өдрийн ихэнх цагийг хүнд өвчнөөсөө болж гэртээ өнгөрүүлдэг охин болон хөршийнх нь халуухан залуу хоёрын хайр сэтгэлийн түүх. Everything, Everything-тэй адилхан, гэхдээ өөр л дөө.