Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 1.6 тэрбум төгрөг буюу нийт 8,224,494,615 төгрөгийн арилжаа хийсэн байна. 

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 40 компанийн 5,807,274 ширхэг хувьцаа 713,773,511 төгрөгөөр арилжаалагдсан  байна. Хамгийн идэвхтэй байгаа нь ХАЙ БИ ОЙЛ, Говь, Хөвсгөл алтан дуулга, АПУ, ЛэндМН ББСБ ХК юм. Эдгээр компаниас хамгийн үнэтэй арилжаалагдаж буй хувьцаа "Говь"-ийнх. Энэ сарын 21-ны өдрийн хаалтын ханш 32.020 төгрөг байна.

Өнгөрсөн 7 хоногт анхдагч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

ҮЦК-ИЙН НЭР

 Тоо ширхэг 

 Үнийн дүн 

1

GLMT

"Голомт капитал ҮЦК" ХХК

       732,454

       3,515,779,200

2

ARD

"Ард капитал групп ҮЦК" ХХК

       198,608

          953,318,400

3

BZIN

"Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК

       119,980

          575,904,000

4

TTOL

"АПЕКС КАПИТАЛ ҮЦК" ХХК

       106,888

          513,062,400

5

STIN

"Стандарт инвестмент ҮЦК" ХХК

         85,029

          408,139,200

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Д/Д

Симбол

ҮЦК-ИЙН НЭР

 АРИЛЖААНЫ ДҮН /ТӨГРӨГ/ 

1

BDSC

БиДиСек ХК

                               18,427,810,270  

2

GLMT

Голомт Капитал ХХК

                                 5,691,801,554  

3

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

                                 4,979,643,828  

4

BUMB

Бумбат-Алтай ХХК

                                 4,856,149,314  

5

TDB

Ти Ди Би Капитал ХХК

                                 4,725,602,052